Гурван сая дахь иргэний чацуутан хоёр ой хүрлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
batkhuu@montsame.mn
2017-01-24 16:41:40

Монгол Улсын гурван сая дахь иргэн 2015 оны 1 дүгээр сарын 24-нд Өмнөговь аймагт мэндэлсэн бөгөөд түүний ой чацуутнууд өнөөдөр хоёр ой хүрч байна.

Гурван сая дахь иргэнтэй хамгийн ойр буюу дөрвөн минутын өмнө Увс аймгийн Улаангом сумын Нэгдсэн эмнэлэгт Соёл-Эрдэнийн Буян-Өлзий хүү мэндэлсэн юм. Монгол Улсын гурван сая дахь иргэнтэй нэг өдөр 181 хүүхэд төрж, үе чацуутан болсны найм нь Увс аймгаас тодорсон бөгөөд тэдний тав нь Улаангомд, үлдсэн гурав нь Цагаанхайрхан, Өмнөговь, Наранбулаг суманд мэндэлсэн юм. С.Буян-Өлзий хүүд тухайн үед аймгаас шинээр баригдсан байранд нэг өрөө байр бэлгэлсэн юм.

Хүү ээж, эмээ нарынхаа хамт шинэ байрандаа амьдарч, эрүүл энх, өсөн торниж байна. С.Буян-Өлзийгийн ээж нь эхээсээ тавуулаа бөгөөд хоёр ихрийн нэг гэнэ. Тэрбээр монгол орныхоо өнцөг булан бүрт байгаа хүүгийнхээ үе чацуутнуудад хоёр насны ойн төрсөн өдрийн мэнд дэвшүүллээ.

Б.Батхүү

 

Холбоотой мэдээ