Төрийн албан хаагчдыг чадавхжуулж байна

Орон нутагт | Увс
batkhuu@montsame.mn
2017-01-24 15:58:47

Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэгийн Эрдэс баялаг түүхий эдийн иж бүрэн санаачлага хөтөлбөр, Орон нутгийн цогц хөгжил-Түншлэл төсөл, Увс аймгийн ЗДТГ-аас хамтран Төрийн албан хаагчдын чадавхийг бэхжүүлэх сургалт” Улаангом хотноо зохион байгуулж байна.

Сургалтанд Увс аймгийн болон Улаангом сумын ИТХ-ын төлөөлөгч нар, сумдын Засаг дарга нар, төрийн байгууллагын удирдлагууд, агентлагуудын дарга, мэргэжилтнүүд, сургууль, цэцэрлэгийн захирал, эрхлэгч зэрэг 549 төрийн албан хаагч хамрагдаж байна. “Манлайлал”, “Байгууллагын соёл, хувь хүний харилцаа ба ёс зүй” сэдвээр доктор, профессор Г.Цэрэн, “Орон нутгийн удирдлага” сэдвээр доктор, профессор Ц.Батболд, “Төрийн удирдлага, төрийн хяналт, хариуцлага” сэдвээр доктор, профессор Н.Бурмаа, “Дээд боловсролын удирдлага, мэргэжил сонголт, элсэлт” сэдвээр доктор Г.Энхбаяр, “Төрийн байгууллагын мэдээ, мэдээллийн харилцаа, олон нийттэй харилцах харилцаа” сэдвээр доктор, профессор Б.Болд-Эрдэнэ нар сургалт явуулж байна. Энэхүү сургалт нь аймгийн ЗДТГ, Улаангом сумын ЗДТГ, “Ойрад” театр, Цогцолбор 1-р сургууль зэрэг газарт нэгэн зэрэг явагдаж байна. Төрийн албан хаагчдын чадавхийг бэхжүүлэх энэхүү сургалтуудын нэгдсэн хэлэлцүүлэг энэ орой 6 цагаас “Ойрад” ХЖТеатр болох аж.

Төрийн албан хаагчдаас гадна шинээр томилогдсон дарга удирдлагууд болоод аймаг, сумын ИТХ-ын төлөөлөгчдийг чадавхжуулахад энэхүү сургалт  чухал ач холбогдолтой байна.

Б.Батхүү

 

 

Холбоотой мэдээ