Түр хугацаагаар хязгаарлалтын дэглэм тогтоолоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
batkhuu@montsame.mn
2017-01-24 13:02:13

Увс аймгийн хэмжээнд амьсгалын замын цочмог томуу, томуу төст өвчний өвчлөл амбулторийн үзлэгийн 22 хувьд хүрч нэмэгдсэнтэй холбогдуулан бүх сумын ЕБС-ийн 1-5-р анги болон цэцэрлэгийн хүүхдийн хичээл сургалтын үйл ажиллагааг түр хугацаанд хязгаарлах захирамжийг аймгийн Засаг дарга өчигдөр гаргалаа.

Сургууль, цэцэрлэгийн амралт өнөөдрөөс эхлэн ирэх сарын 5 хүртэл үргэлжлэх аж. Энэ хугацаанд ЕБС-иуд хичээлээс гадуур нийтийг хамарсан үйл ажиллагаа зохион байгуулахыг мөн хориглосон байна. Тэрчлэн амьсгалын замын цочмог томуу, томуу төст өвчнөөр өвчилсөн тав хүртэлх насны хүүхдээ эмнэлэг болон гэрээрээ асарч байгаа эцэг эх, асран хамгаалагч нарт 3-5 хүртэл хоногийн цалинтай чөлөө олгохоор болжээ.

Өнгөрсөн долоо хоногт бага ангийн болон цэцэрлэгийн хүүхдүүдийн ирц ханиад томуугаас үүдэлтэй бүрдэхгүй байсан тул ийнхүү аймгийн Засаг даргын захирамжаар түр хугацаагаар хязгаарлахаар шийдвэрлэжээ.

Б.Батхүү

Холбоотой мэдээ