Усанд автахад ойрхон байгаа ч дорвитой ажил хийхгүй байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
batkhuu@montsame.mn
2017-01-23 13:27:07

Увс аймгийн Улаангом сумын Чандмань багийн нутаг усанд автсанаас далан сэтэрч Улаангомчууд ч усанд автахад ойрхон байна. Өнгөрсөн оны сүүлчээс эхлэн имй нөхцөл байдал үүссэн ч өнөөдрийг хүртэл найман машин шороо асгаснаас өөрөөр дорвитой ажил хийгээгүй аж.

Өнгөрсөн жилүүдийн 1-р улиралд Чандманий чиглэлд шар усны үер ирдэг байсан ч энэ жилийнх шиг сандаргаж байсан нь үгүй юм. Энэ жилийн хувьд их хүйтрэхгүй байгаагаас ус дэлгэх нэг шалтгаан болж байгаа аж. Улаангом сумын 1-р баг буюу Чандмань нь аймгийн төвөөс 3 км-ын зайтай оршдог юм. Одоогоор багийн удирдлага болон тус багаас аймаг, сумын ИТХ-д төлөөлөгчөөр сонгогдсон хүмүүс тодорхой хэмжээний арга хэмжээ авч байгаа ч үр дүнд хүрэхгүй байна.

Хачирлаж дэлгэсэн ус Чандманий хар замын дагуу урсаж байгаа бөгөөд Улаангомоос гарч орох арын постны наад талын гүүрээр доошоогоо уруудаж байгаа аж. Хавар болж дулаарвал шар усны үер нэмэгдэж, улмаар замын далан давснаар Чандманий иргэд усанд автах эрсдэлтэй байгаа тул аймаг орон нутаг болоод Онцгой байдлын газраас анхаарч ажиллах шаардлагатай байна.

Б.Батхүү

 

 

Холбоотой мэдээ