Ханги тосгоны захирагчийн Ажлын алба байгуулах шийдвэр гаргав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2017-01-22 15:41:58

Дорноговь аймгийн Хатанбулаг сум дахь Хангийн боомтыг өргөтгөх, хилийн нэвтрүүлэх хүчин чадлыг сайжруулах, суурьшлын бүсэд Ханги тосгоныг эмхлэн байгуулах чиглэлээр тосгоны Захирагчийн Ажлын албыг орон нутгаас  байгууллаа. Ханги тосгоны Захирагчийн Ажлын албыг дөрвөн хүний бүрэлдэхүүнтэй Хатанбулаг сумын ЗДТГ-ын байранд нэг тасаг болгож байгуулах шийдвэрийг орон нутгаас гаргажээ.

Ханги тосгоны Захирагчийн Ажлын албыг Орон нутгийн өмчит үйлдвэрийн газар нэрээр байгуулсан тохиолдолд компанийн тухай хуулиар Төлөөлөн удирдах зөвлөлтэй, тайлан тооцоог хуулийн дагуу гаргах гээд нүсэр ажил болох учир хуульчдын зөвлөгөө,санал дүгнэлтийг харгалзан Хатанбулаг сумын ЗДТГ-т тасаг хэлбэрээр ажиллуулах нь зүйтэй гэсэн шийдэлд албаныхан хүрсэн байна.

Одоогийн байдлаар Захирагчийн Ажлын албаны дарга нь томилогдсон бөгөөд хот тохижилт, цахилгаан шугам сүлжээ, бичиг цаас хариуцсан менежерийн орон тоотой ажиллуулахаар ирэх хоёрдугаар сард ажлыг нь эхлүүлэхээр төлөвлөсөн аж.

Хятадын талаас Ханги тосгон руу  өндөр хүчдэлийн шугамыг татсан бөгөөд гэрэл цахилгаан хэрэглэсэн тоолуурын үнийг хэн хураах гээд шаардлагтай асуудлыг талууд хэлэлцэн шийдвэрлэхээр ажиллаж буй.

Ханги боомтын Захирагчийн Ажлын алба нь хилийн ойролцоох тосгоны сууршлын бүсэд оршин суух иргэдийн эрх ашиг, нийгмийн үйлчилгээг шийдэх хийгээд хангийн боомтын үйл ажиллагаанд хамгийн чухал үүрэгтэй оролцох юм.

Х.Эрдэнэбулган

Холбоотой мэдээ