Нэрлэсэн жилийн ажлын төлөвлөгөөний гүйцэтгэл 86,7 хувьтай хэрэгжсэн байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2017-01-22 14:01:03

Хөвсгөл аймаг 2016 оныг “Хүүхэд, гэр бүлийн хөгжлийг дэмих жил” болгон зарласан бөгөөд нэрлэсэн жилийн нэгдсэн төлөвлөгөө 88,5 хувьтай, агентлаг байгууллагуудын тусгай төлөвлөгөө 85,5 хувьтай, сумуудын төлөвлөгөө 86,1 хувьтай, нийт ажлын төлөвлөлтийн гүйцэтгэл 86,7 хувьтай хэрэгжсэн байна.

Жилийн хүрээнд хүүхэд, гэр бүл рүү чиглэсэн олон ажлыг зохион байгуулсны үр дүнд сар бүрийн 11-ий өдрийг хүүхэд гэр бүлийн өдөр болгон зарлаж энэ өдөр хувийн хэвшлийн байгууллагууд үйлчилгээнийхээ үнийг 50 хөнгөлдөг болжээ.

Мөн аймгийн шилдэг гэр бүл, шилдэг хүүхдийг шалгаруулж шагнаж урамшуулж, эрсдэлт бүлгийн хүүхдүүдэд анхаарал хандуулан ажилласан байна. Тухайлбал 2016 онд тус аймгийн хэмжээнд 423 өрх гэр бүлээ цуцлуулсны улмаас 94 хүүхэд энэ асуудалд өртөж дээрх хүүхдүүдэд анхаарал хандуулан ажиллаж хүүхдэд сөргөөр нөлөөлж буй хүчин зүйлүүдтэй нэрлэсэн жилийн хүрээнд тодорхой үе шаттай төлөвлөгөө гарган ажилласан ажээ.

Б.Гантуяа 

Холбоотой мэдээ