26 мянга гаруй мал отроор өвөлжиж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2017-01-22 10:34:11

Дорноговь аймгийн Дэлгэрэх сумын малчид өнөтэй өвөлжилт  байна. Сумын хэмжээнд 2016 оны эцсээр 170 гаруй мянган толгой мал тоологдсон бөгөөд үүнээс 40-өөд өрхийн 26 мянга гаруй мал зэргэлдээх Хэнтий аймгийн Галшар, Баянхутаг, Сүхбаатар аймгийн Мөнххаан, Түвшинширээ сумын нутагт отроор өвөлжиж буй.

“Өнгөрөгч  өвөл  манай   суманд цас их орж хүйтэрснээс зуд болж 19 мянга гаруй мал хорогдсон. Харин энэ жил цасгүй сайхан өвөлжиж буй. Өвөлжилтөд бэлтгэх албан даалгаврын хүрээнд сум 803 тонн өвс бэлтгэсэн. Цаг сайхан болохоор малчид өвс тэжээл худалдан авах нь бага байна. Харин  хонины цэцэг өвчин гурван айлын малд гарч нийт 100 гаруй хонь устгалд оруулаад байна” гэж сумын ЗДТГ-ын дарга Б.Буяннэмэх хэлэв.    

Х.Эрдэнэбулган

     

Холбоотой мэдээ