Рашаант суманд 3.99G сүлжээ нээлтээ хийлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2017-01-20 21:44:27

Булган аймгийн Рашаант суманд "Жи мобайл" компани 3.99G сүлжээний нээлтээ хийлээ. Ингэснээр Жи мобайлын ухаалаг болон  бусад төрлийн гар утас, интернэтийг тус суманд ашиглах боломжтой боллоо.

Уг сүлжээний нээлтийн үйл ажиллагаанд ирсэн хүмүүсээс азтан тодруулж, супер шагнал болох Galaxy G7 утасны эзнээр 3-р багийн иргэн н.Ичинхорлоо тодорлоо. Рашаант суманд Мобиком, Скайтел корпрацын интернэт сүлжээ байдаг. Ихэнх хэрэглэгчид Мобиком корпрацын интернэт үйлчилгээг сонгон хэрэглэдэг гэсэн судалгаа гарсан байна.

Харин 3.99G сүлжээний нээлтийн үеэр олон төрлийн хөнгөлөлт урамшуулал бүхий үйлчилгээ иргэдийн таалалд нийцэж байлаа.

                                                                                                                                                                                   П.Батням

Холбоотой мэдээ