Сүүлийн гурван жилд ажилгүйдлийн тэтгэмжид 626,9 сая төгрөг олгожээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
erdenechimeg@montsame.mn
2017-01-19 15:09:34

Архангай аймагт сүүлийн гурван жилд ажлаас гэнэт халагдсаны тэтгэмжид нийт 626,9 сая төгрөгийг зарцуулжээ. Энэ мөнгөний цаана төсөвт хохирол учирч байна.

Учир нь батлагдсан нэг орон тоон дээр хоёр хүнийг цалинжуулж байгаа асуудал ч гардаг. 
Ажлаас халагдсан ажилтан 76 хоногийн тэтгэмжийг авдаг. Харин түүний оронд томилогдсон хүн энэ хугацаанд нь мөн цалин авч байдаг. 

Даатгуулагч ажилгүй болсон тохиолдолд ажилгүйдлийн сангаас олгодог мөнгөн тусламж буюу ажилгүйдлийн тэтгэмжийг ажилгүй болсноос хойш 126 өдөр дуусталх хугацаанд олгодог байна. Тэтгэмжийн доод хэмжээ нь тухайн үеийн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний хувиар бодогддог. 

О.Амарзаяа


 

Холбоотой мэдээ