Энэ сарын 11-нд Орхон аймагт агаарын бохирдлын хэмжээ хамгийн өндөр байжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОНОрхон аймгийн удирдлагууд энэ сарын 17-ний 19.30- 22 цаг хүртэл “Агаарын чанарыг хянах пост”-уудад ажиллалаа. Тэд эхлээд “Агаарын чанарыг хянах нэгдүгээр пост” буюу хотын төвд байрладаг цэгээс 5 төрлийн багаж ашиглан 4 үзүүлэлтээр бохирдлын хэмжээг шалгалаа.
Уг пост нь өглөөнөөс орой хүртэл бохирдлын хэмжээг тодорхойлдог бөгөөд өглөөний байдлаар хотын төвийн агаар дахь азотын давхар ислийн хэмжээ 0.063 мг.м3, хүхэрлэг хийн агууламж 0.023 мг.м3, том ширхэглэг тоос 0.253 мг.м3 байсан бол нүүрс төрөгчийн дутуу ислийн 2.03 мг.м3 байжээ. Энэ үзүүлэлтийг холбогдох стандарттай харьцуулахад том ширхэглэг тоос 2.2 дахин давсан байна гэж Агаар, хөрсний чанарын инженер Ц.Мэндбаяр хэллээ.
Сүүлийн 10 хоногийн агаарын чанарын үзүүлэлтээс харахад 1-р сарын 11-ний 20 цагт бохирдлын хэмжээ хамгийн өндөр байсан гэнэ. Харин хоёр болон гурав дахь пост нь агаарын чанарыг байнга тогтмол хэмждэг. Хэрэв шаардлагатай бол явуулын пост нэмж ажиллуулдаг байна. Хоёр болон гурав дахь постын хэмжилтийн дүнгээс харвал, 2015 онд агаарт агуулагдах азотын давхар исэл байх ёстой хэмжээнээс 1.7 дахин, 2016 онд 1.4 дахин давсан байна. Үүнээс дүгнэхэд Орхон аймагт агаарын бохирдол нэмэгдэх хандлагатай байгаа тул төр захиргааны байгууллага өрхийн хэрэглээнд хийн зуух, цахилгаан халаалт, сайжруулсан түлш, зуух нэвтрүүлэх ажлыг эрчимжүүлэх шаардлагатай байна гэж Байгаль орчны газрын мэргэжилтэн хэллээ.
2012-2016 онд Орхон аймагт 5200 гаруй сайжруулсан зуухыг хөнгөлөлттэй үнээр олгоод байгаа юм.
Б.Оюун-Эрдэнэ