Тохижилт үйлчилгээнийхэн амрах чөлөөгүй ажиллаж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2017-01-18 18:59:37

Сэлэнгэ аймаг энэ өвөл цас ихтэй байгаагаас хотын төвийн зам талбай хальтиргаа, гулгаа ихтэй байна.

Өдөр бүр цас орох, хялмайлах байдалтай байгаагаас Тохижилт үйлчилгээний газрын ажилчдын хувьд амрах чөлөөгүй байгаа юм. Тэд өдөр бүр цас, мөс цэвэрлэх ажлаа гар хумхилгүй хийсний хүчинд замын хөдөлгөөнд оролцогч иргэд болон тээврийн хэрэгслийн хэвийн үйл ажиллагааг бүрдүүлэн өгч байгаа билээ.

Зөвхөн өнөөдөр буюу 18-ны өдөр гэхэд л Сүхбаатар сумын төвийн гол төв замуудад тухайлбал "ИХО" рестораны уулзвараас "Алтан тариа" ХХК-ийн уулзвар, Шинэ 10 давхараас "Баян" супер маркетын хажуудах уулзвар, мөн “Залуус бейкэр”-ийн уулзвар хүртэлх хальтиргаа гулгаа үүссэн замын гадаргуу дээр 100 кг бодис, 200 кг давсыг 5 тн элстэй хольж цацан замын аюулгүй байдлыг ханган ажилласан байна.

Ч.Отгонцэцэг

Холбоотой мэдээ