Ямаан сүргийн тоогоор улсдаа тэргүүлжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2017-01-17 13:54:07

Баянхонгор аймгийн хэмжээнд 2016 онд 4.236.321 мал тоолуулж, өмнөх оноос 12 хувиар өсчээ.

Аймгийн дүнгээр мал таван төрөл дээрээ өссөн бөгөөд Өлзийт сумаас бусад 19 сум малаа 7-24 хувиар өсгөсөн байна. Нийт малын 60.6 хувийг ямаан сүрэг эзэлж байгаа бол адуу 3.6 хувь, үхэр 5.1 хувь, тэмээ 1.2 хувь, хонь 29.5 хувийг тус тус эзэлж байгаа юм.

Нийт малын тоогоор аймагтаа Баацагаан сумын тэргүүлэн 357 мянган мал тоолуулсан бол Бууцагаан, Баянцагаан сумд удаалжээ. Харин тэмээн сүргийн тоогоор аймагтаа Баянлиг сум, адуун сүргийн тоогоор Галуут, үхэр сүргийн тоогоор Эрдэнэцогт, хонин сүргийн тоогоор Баян-Овоо, ямаан сүргийн тоогоор Баацагаан сум тус тус тэргүүлжээ.

Ийнхүү Баянхонгор аймаг нийт малын тоогоороо улсдаа 5 дугаарт орж, ямаан сүргийн тоогоороо нэгдүгээрт, тэмээн сүргийн тоогоороо 2 дугаарт орж байна.

                                                                                                                            Б.Мөнхзул

Холбоотой мэдээ