НҮБ-ын Хүүхдийн сантай хамтарч хөтөлбөр хэрэгжүүлнэ

Орон нутагт | Баянхонгор
munkhzul@montsame.mn
2017-01-17 12:40:19

Баянхонгор аймгийн Засаг дарга Г.Батжаргал НҮБ-ын Хүүхдийн сангийн Монгол дахь суурин төлөөлөгч ноён Роберто Бенестэй уулзаж, Хүүхдэд ээлтэй аймаг болох 5 жилийн хугацаатай хөтөлбөр хамтарч хэрэгжүүлэх талаараа ярилцжээ.

Энэхүү хөтөлбөр хэрэгжсэнээр Баянхонгор аймгийн хүүхэд багачуудын хөгжил оролцоо, хүмүүжлийг шинэ шатанд гарах, хүүхдийн эрхийн зөрчлийг арилгах, хөгжилд нь боломжийг нь хангасан зөв ажлуудыг урьд урьдынхаас илүү өндөр түвшинд зохион байгуулах боломж бүрдэж байгаа юм.

Дэлхийн хоёрдугаар дайны дараах Европ, мөн Хятад дахь хүүхдийг хоол хүнс, эм, хувцас хунараар тэтгэх яаралтай хэрэгцээг хангах зорилгоор ОУ-ын Хүүхдийн Тусгай Санг Ерөнхий Ассамблей 1946 онд анхныхаа чуулганы шийдвэрээр байгуулжээ. 1953 онд Сангийн үзэл санааг хөгжиж байгаа орнуудын хүүхдэд тусламж үзүүлэх алсын зорилттой холбож өргөтгөн НҮБ-ын Хүүхдийн Сан гэдэг байнгын байгууллага буй болжээ.

Сангийн гол зорилго нь хүүхдийг хамгаалах, өсгөн бойжуулж хөгжүүлэх талаар улс гүрнүүд, ялангуяа хөгжиж байгаа орнуудын яармайлтыг дэмжиж хүмүүнлэгийн ба тэтгэлгийн туслалцаа үзүүлэхэд чиглэдэг. Бага насны хүүхдүүдийн эндэгдлийг багасгах, халдварт өвчнөөс хамгаалах, шимт тэжээлээр хангах, эрүүл чийрэг өсгөх зорилтыг онцлон үздэг байна.
                                                                                                                      Б.Мөнхзул

Холбоотой мэдээ