Өргөдөл гомдлын дийлэнх нь халамж, даатгал, газар, байгаль орчны асуудал эзэлж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2017-01-16 20:31:52

Сэлэнгэ аймгийн иргэдээс 2016 онд аймгийн төрийн захиргааны байгууллага, албан тушаалтанд хандаж нийт 25395 өргөдөл, гомдол ирүүлжээ.

2016 онд сэлэнгэ аймгийн иргэдээс төр захиргааны байгууллага, албан тушаалтанд хандаж нийт 25395 өргөдөл ирүүлсний 24121 өргөдөл гомдлыг шийдвэрлэсэн байна.

Эдгээр өргөдөл, гомдолууд нь Нийгмийн халамжийн үйлчилгээ, Нийгмийн даатгал, Газрын харилцааны асуудлаар, Байгаль орчны талаар дийлэнх нь байсан байна. Харин бусад асуудлаар ирүүлсэн өргөдөл гомдол нь нийт өргөдөл гомдлын 3 хувийг эзэлж байгаа юм.

Иргэдийн гаргасан гомдлын дагуу Баянгол, Түшиг, Мандал, Сайхан, Хушаат сум, Автотээврийн төвд аймгийн Засаг даргын захирамж,  аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын тушаалаар байгуулагдсан ажлын хэсгүүд ажиллаж шийдвэрлүүлсэн байна. Мөн Сүхбаатар хотод шинээр ашиглалтанд орсон Олон улсын худалдааны төвд үйл ажиллагаа эрхлэхийг хүссэн иргэдийн хүсэлтийг хүлээн авч, иргэдэд үйл ажиллагаа эрхлэхэд нь зориулан талбай, павильоныг гэрээ байгуулан олгож байгаа ажээ. Мөн тус түрээслэгч нараас гаргасан хүсэлтийн дагуу аймгийн Засаг даргын орлогчоор ахлуулсан баг тус төв дээр ажиллаж, агааржуулалтын систем, салхивч зэрэг асуудлыг шийдвэрлэж өгөхөөр тохиролцсон байна.  

Ч.Отгонцэцэг

Холбоотой мэдээ