Малыг төрийн хамгаалалтад авах саналыг АИХ-ын депутат Д.Лхагвасүрэн гаргаж байжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2017-01-13 18:24:01

Энэ бол Монгол Улсын Ардын их хурлын 282-р тойрог буюу Сүхбаатар аймгийн Түмэнцогт сумаас сонгогдсон депутат Д.Лхагвасүрэнгийн шинэ үндсэн хуулийг батлалцах үеэр оруулж байсан саналын гар бичмэлийн эх хувь.

Тэрээр “Мал бүрэг бол үндэсний баялаг мөн бөгөөд төрийн хамгаалалтанд байна” гэсэн заалтыг оруулах саналыг тусгайлан гаргаж, бичгээр өгч байжээ. Энэ санал нь ч Үндсэн хуулинд тусгагдан өнөөг хүртэл дагаж, мөрдөгдсөөр байгаа билээ.

"Шинэ үндсэн хууль бол олон хүний санаа бодол шингэсэн, олон хоног нойр хоолгүй сууж, маргалдаж, хоорондоо хэлэлцэж  байж гаргасан учир үнэхээр сайн хууль болсон гэж би хувьдаа боддог. Миний хувьд өөрөө  Монгол Улсын гавъяат зоо техникч хүний хувьд дээрх заалтыг бас багагүй тэмцэлдэж байж үндсэн хуулийн тав дугаар зүйлд тусгуулж байсан юм. Үүнийгээ би нийт малчид, мал сүргийнхээ төлөө хийсэн томоохон ажил гэж бодож явдаг. Энэ заалт маань одоо ч зөв гэдэг нь харагддаг. Үүнийг хэрэгжүүлэхийн төлөө төр засаг маань ч их анхаардаг болсон байна..." хэмээн АИХ-ын депутат асан Д. Лхагвасүрэн ярьж байна.

Д.Лхагвасүрэн нь АИХ-ын депутатаар сонгогдох үедээ Түмэнцогт сумын Сум сангийн аж ахуйн дарга, сумын засаг даргын үүргийг хавсран гүйцэтгэдэг байжээ.

Т. Одончимэг

Холбоотой мэдээ