Тав хүртэлх насны хүүхдүүдэд хөнгөлөлттэй эм олгож эхэллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2017-01-12 20:36:04

Томуу, томуу төст өвчний дэгдэлт 0-5 насны хүүхдүүдийн дунд элбэг байгаатай холбогдуулан Монгол Улсын Засгийн газраас зарим нэгэн эмийг үнэгүй олгох шийдвэр гаргасан нь Булган аймагт хэрэгжиж эхэллээ. 

Булган аймгийн Нийгмийн даатгалын газартай гэрээ байгуулан ажилладаг аймгийн төвийн 4, сумдын 17 эмийн сангуудаар тум эмүүдийг олгоно. Хөнгөлөлттэй олгох эмийн жагсаалтад Парацетамол, Сальбутамол, Азитромицин, Ибупрофен, Амброксол, Ацетилцистейн, Тетракцилин, Ампицилин, Амокцилин, шингэн алдсан үед хэрэглэх давсны уусмал буюу хоёр төрлийн Хоросол гэсэн 10 төрлийн эм орсон багтжээ.

Монгол Улсын ЗГ-аас гаргасан тогтоолын дагуу эмийн хөнгөлөлт эдлэхийг хүсвэл хамгийн түрүүнд өрхийн Эрүүл мэндийн төвүүдэд хандах ёстой юм байна. 0-5 хүртэлх насны хүүхдүүдийн хэрэглэсэн эмийн үнэд зарцуулсан нийт хөнгөлөлтийн мөнгөн дүнг эрүүл мэндийн даатгалын сангийн зардлын төсөвт тодотгол хийнэ гэдгийг Булган аймгийн Нийгмийн даатгалын газраас холбогдох албаныханд мэдэгдлээ.

                                                                                                                                                                                    П.Батням

Холбоотой мэдээ