Аймгийн Улаан Загалмай хороо даргаа өөрчлөв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
byambasuren@montsame.mn
2017-01-12 10:02:07

Ховд аймгийн Улаан загалмайн хорооны удирдлагын бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулж, тус Төрийн бус байгууллагын даргаар Б.Одонпүрэв томилогдон ажлын хэсгээс тамга тэмдэгээ гардан авлаа.

Энэхүү ажил хүлээлцэх, тамга гардуулах арга хэмжээнд аймгийн ИТХ-ын дарга Г.Пүрэвганди, ажил хүлээлцэх комиссын ахлагч аймгийн ИТХ-ын НУБЗХ-ийн ахлах мэргэжилтэн Р.Цэцэгжаргал, гишүүд болох аймгийн ИТХ-ын НУБЗХ-ийн мэргэжилтэн Б.Даваадорж, аймгийн УЗХ-ны нягтлан бодогч Б.Одончимэг болон бусад албаны хүмүүс оролцлоо. Аймгийн Улаан Загалмайн Хорооны шинэ даргад хандан ИТХ-ын дарга Г.Пүрэвганди”: Б.Одонпүрэв нь Аймгийн хэвлэл мэдээллийн байгууллага, соёлын салбар болон Төрийн бус байгууллагад ажиллаж байсан арвин туршлагатай учир хүмүүнлэгийн энэхүү байгууллагыг удирдан авч явж, зовж зүдэрсэн ард иргэдэд туслах ажлыг удирдан зохион байгуулж чадна гэдэгт итгэлтэй байна” гэв. МУЗН нь шударга ёсны зарчимд үндэслэн хүмүүнлэгийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг Төрийн бус байгууллага бөгөөд Ховд аймгийн Улаан загалмайн хороо нь "Гэгээлэг маргаашийн төлөө хамтдаа" уриан дор анхан шатны 18 хороотойгоор үйл ажиллагаагаа явуулдаг байна.

Өмнөх нйигмийн үед аймгийн УЗХорооны ажлыг эмч мэргэжилтэй хүмүүс удирдаж, хүмүүнлэгийн үйл ажиллагааг ил тод, нээлттэй шударга явуулж, цас зудтай сумдад туслах, өнчин ядуу хүүхдүүдийн судалгаа гаргаж тэднийг нийгэмшүүлэх, тэдэнд зориулж тусламжийн хувцас олгох, өндөр настнуудын ар гэрээр явж, эрүүл мэндийн үзлэг хийх, доноруудад хүндэтгэл үзүүлэх зэргээр орон нутгийн хэвлэл мэдээлллийн байгууллагуудтай холбоотой хамтран ажилладаг байсан юм.

Харин зах зээлийн хүнд үед тус хорооны ажил зогсонги байдалд орж, ажлын байраа галллаж чадахгүйд хүрч, ажил нь зогсонги байдалд байгааг одоо шинээр сонгогдсон дарга Б.Одонпүрэв өөрчлөлт хийж үйл ажиллагааг нь жигдрүүлэх байх гэдэгт УЗН-ийн сайн дурын идэвхтэн сонгуультнууд итгэлтэй байна.

А.Бямбасүрэн

Холбоотой мэдээ