Эрчимжсэн аж ахуйн сүүн бүтээгдэхүүн хямд байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2017-01-11 22:14:17

Завханд эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэх, мал аж ахуй эрхэлж байгаа иргэдийг дэмжих зорилгоор газар эзэмшүүлжээ.

Тодруулбал Алдархаан, Улиастай, Цагаанхайрхан зэрэг долоон сумын 27 иргэн, аж ахуйн нэгжид гурваас 10 га газрыг сумын  ИТХ, Засаг даргын шийдвэрээр эзэмшүүлжээ. Эдгээр аж ахуйн нэгжид сүү-махны хар тарлан, алатау, симменталь үүлдрийн эрлийз 400 гаруй  үхрийг үржүүлснээр нэг үнээнээс жилд 1700-2300 литр сүү авч аймаг, сумын төвийн иргэд болон цэцэрлэг, сургуулийн хэрэгцээнд нийлүүлж байна. Ингэснээр цэцэрлэг, сургуулийн хүүхдийг сүү, сүүн бүтээгдэхүүнээр бүрэн хангах нөхцлийг бүрдүүлж сүүний үнийг тогтвортой байлгахад нөлөөлж буй юм.

Өнөөдөр Завхан аймагт зах зээлийн үнэлгээгээр малчдаас бэлтгэгдэж ирсэн нэг литр сүү 2000 төгрөгний үнэтэй байгаа бол харин дээрхи аж ахуйн нэгжүүдээс нийлүүлэгддэг сүү литр нь 1000 төгрөг байна.

Б.Мягмарсүрэн

Холбоотой мэдээ