Цэцэг өвчний улмаас 2000 гаруй хонь устгажээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2017-01-10 21:01:37

Булган аймгийн Могод, Гурванбулаг сумдад малын цэцэг өвчин гараад сар гаруй боллоо.

Энэ хугацаанд нийт 2040 орчим малыг устгалд оруулж булаад байна. Вакцин хүлээж бага зэрэг хугацаа алдсан боловч вакцин ирсэн даруйд ажлын хэсэг вакцинжуулалтад гарсан. Өнөөдрийн байдлаар Могод, Гурванбулаг, Баяннуур, Дашинчилэн, Рашаант сумдын 384 өрхийн 2248 малыг урьдчилан сэргийлэх вакцинд хамруулаад байна.

Могод суманд шинээр өвчин гаралт зогссон, харин Гурванбулаг суманд бага хэмжээгээр гарсаар байна. Хорио цээрийн дэглэм тогтоосон хэвээр байна. Малын вакцинжуулалтад сум бүрээс малын эмч, туслах хүн, сумын онцгой комиссын төлөөлөгч, ОБГ-ын ажлын хэсэг, цэргийн дүйцүүлэх албаны иргэд ажиллаж байна.

                                                                                                                                                                                   П.Батням

Холбоотой мэдээ