Х.Клинтон Нью-Йорк хотын даргын сонгуульд өрсөлдөж магадгүй

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
dorjkhand@montsame.mn
2017-01-07 13:17:41

НЬЮ-ЙОРК. /Sputnik/. Хиллари Клинтон Нью-Йорк хотын даргын сонгуульд өрсөлдөж магадгүй гэж эх сурвалжууд мэдээлж байна.

Нью-Йорк хотын одоогийн дарга Билл де Бласиотой Х.Клинтон өрсөлдөж магадгүй гэж нэрээ нууцлахыг хүссэн эх сурвалж хэслнийг “The New York Daily News” сонин иш татан мэдээлжээ.

Билл де Бласиогийн хувьд хотын даргын албыг хаших хугацаа энэ оны сүүлчээр дуусгавар болох юм.

2016 оны 11 дүгээр сард болсон АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд Бүгд Найрамдах намаас нэр дэвшсэн Дональд Трамп төлөөлөн сонгогчдын 304 санал авснаар Ардчилсан намаас нэр дэвшсэн Х.Клинтоныг ялсан билээ. Х.Клинтон төлөөлөн сонгогчдын 277 санал авчээ.

Де Бласио нь Х.Клинтоныг Сенатын танхимд сонгогдохоор өрсөлдөх үед түүний кампанит ажлын менежерээр ажиллаж байжээ. Харин тэрбээр Х.Клинтоны ерөнхийлөгч сонгуулийн кампанит ажилд оролцоогүй боловч түүнийг дэмжиж байгаагаа 10 дугаар сарын сүүлчээр мэдэгдэж байв.

Г.Доржханд

 

 


 

 

 

Холбоотой мэдээ