Хувиараа алт хайж байгаад нурангид дарагдан амиа алджээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
batsaikhan@montsame.mn
2015-10-15 17:17:32

Хувиараа буюу хулгайн аргаар алт хайн газар ухаж байсан  иргэд нуранги шороонд дарагдаж амь насаа алдсан  хэрэг гарсныг ОБЕГ-аас мэдээлэв.

 Баянхонгор аймгийн Галуут сумын Сүмбэр багийн “Сайрын худаг” гэдэг газар үйл ажиллагаа явуулдаг “Монгол Болгар Гео” ХХК-ийн уурхайн ашиглалтын талбайд энэ харамсалтай хэрэг болсон байна. Хоёр иргэн таван метр ухсан нүхний нуранги шороонд дарагдаж нас барсан хэргийг аймгийн Цагдаагийн хэлтэс шалгаж байна.

Ж.Батсайхан

 

Холбоотой мэдээ