Нийтийн сонсголыг тодорхой дэгээр зохион байгуулна
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨРУИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, “Нийтийн сонсгол зохион байгуулах журам батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг хийв.
Нийтийн сонсголын тухай хуулийг өмнөх парламентын үед баталсан. Уг хуулийн хүрээнд УИХ, байнгын болон дэд, түр хороод нийтийн сонсгол зохион байгуулах дэгтэй болох, мөн УИХ-аас хууль тогтоомжийн төслийн, ерөнхий хяналтын, төсвийн хяналтын, томилгооны сонсголын журмыг батлахаар заасантай холбогдуулан нийтийн сонсгол зохион байгуулах нарийвчилсан журам гаргах шаардлага үүссэн байна.
Хэлэлцүүлгийн шатанд УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан, Нийтийн сонсголын тухай хуулийг хэрэгжүүлэх цаг нь болсон. Гэхдээ юм болгоноор нийтийн сонсгол хийнэ татаж аваад байж таарахгүй, иймээс ажлын хэсэг гаргаж Нийтийн сонсгол зохион байгуулах тухай журмын төслийг нухацтай хэлэлцэж батлах нь зүйтэй" гэв.
Ингээд санал хураалт явуулахад дээрх хууль тогтоолын төслийн хэлэлцэхийг дэмжлээ.
Б.Туул