Хэнтий аймаг малын тоогоор улсад зургаад бичигдэж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2017-01-03 15:27:38

Мал тооллогын урьдчилсан дүнгээр Хэнтий аймаг 3,9  сая толгой мал тоолуулсан амжилтаар 21 аймгаас эхний зургаад бичигдэж байна.

Энэ нь 2015 оны мал тооллогын нэгдсэн дүнгээс таван төрөл дээрээ даруй 400-аад толгойгоор өссөн үзүүлэлт юм. Мөн адуу, үхэр, хониныхоо тоогоор хамгийн олон мал тоолуулсан таван аймгийн нэгд шалгарчээ.

Харин Өмнөдэлгэр сум 485 мянган толгой мал тоолуулж, Монгол Улсын хамгийн олон малтай сумаар дахин шалгараад байна. Удаах байруудад Архангай аймгийн Эрдэнэмандал сум, Дундговь аймгийн Эрдэнэдалай сум, Төв аймгийн Эрдэнэсант сум, Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумд оржээ. Мөн багийн түвшинд хамгийн олон мал тоолуулсан Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 8-р багийн дараа Хэнтий аймгийн Баянхутаг сумын 1-р баг /Жаргалант баг/ явж байна.

Д.Одонтунгалаг

Холбоотой мэдээ