"Монгол Улсын сайн малчин" цолоор шагнуулахаар 9 хүний нэр дэвшүүлжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2017-01-01 15:42:03

Баянхонгор аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаанаар Монгол Улсын Сайн малчны болзол хангасан малчдыг ажлын үзүүлэлтээр эрэмбэлэн, нэр дэвшүүлэх асуудлыг хэлэлцлээ.

Монгол Улсын Засгийн газрын 2009 оны 70 дугаар тогтоолоор батлагдсан “Монгол Улсын сайн малчин шалгаруулах журам”-д заасны дагуу Мал аж ахуйн салбарт олон жил, үр бүтээлтэй ажиллаж буй малчдаас ийнхүү хэлэлцээд нэр бүхий 9 хүнийг "Монгол Улсын сайн малчин" цолоор шагнуулахаар Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яаманд уламжилсан байна.

Тодруулбал, Өлзийт сумын хоёрдугаар багийн малчин Дарамын Пүрэв, Баянцагаан сумын хоёрдугаар багийн малчин Цэвэлмаагийн Батболд, Гурванбулаг сумын гуравдугаар багийн малчин Лхамсүрэнгийн Бямбасамбуу, Эрдэнэцогт сумын дөрөвдүгээр багийн малчин Бямбаагийн Ган-Очир, Богд сумын хоёрдугаар багийн малчин Өлзийгийн Сүхцэрэн, Бөмбөгөр сумын нэгдүгээр багийн малчин Моломын Мөнх-Эрдэнэ, Хүрээмарал сумын хоёрдугаар багийн малчин Лхамаагийн Балдангомбо, Жинст сумын нэгдүгээрр багийн малчин Сойзодмаагийн Түвшин, Богд сумын нэгдүгээр багийн малчин Доржийн Батсуурь нарын нэрийг уламжилжээ.

                                                                                                                       Б.Мөнхзул

 

Холбоотой мэдээ