УИХ-ын чуулган оны сүүлчийн хуралдаанаа хийнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
mn_tuul@montsame.mn
2016-12-28 10:03:46

УИХ-ын чуулганы энэ оны сүүлчийн хуралдаан өнөөдөр болно.

Хуралдаанаар Хөгжлийн банкны талаар авах зарим арга хэмжээний тухай болон Хөгжлийн банкны тухай хуулийн шинэчилсэн найруулга, Улсын дээд шүүхийн шүүгчийн албан тушаалд нэр дэвшигчийг танилцуулах тухай, Монгол Улсын хууль тогтоомжийг 2020 он хүртэл боловсронгуй болгох үндсэн чиглэл батлах тухай, Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Захиргааны хариуцлагын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Хууль тогтоомжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Зарим Элчин сайдын яам, Ерөнхий консулын газар, Консулын газрыг татан буулгах тухай зэрэг нийт 10 гаруй асуудал хэлэлцэхээр товложээ.

Чуулганы хуралдаан 10 цагаас эхэлнэ.

Б.Туул

Холбоотой мэдээ