А.Карловыг хөнөөсөн хэргийн талаар мэдээлэхийг хориглов

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
dorjkhand@montsame.mn
2016-12-27 09:52:23

АНКАРА. /Anadolu/. ОХУ-аас Туркэд суугаа Элчин сайд Андрей Карловын амь насыг бүрэлгэсэнтэй холбоотой мэдээг хэсэг хугацаанд хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр гаргахгүй байх шийдвэрийг даваа гарагт Анкарагийн шүүх гаргажээ.

Эх сурвалжуудын мэдээлж байгаагаар, Анкарагийн Прокурорын ерөнхий газрын хүсэлтийн дагуу шүүх ийм шийдвэр гаргасан байна.

Хэргийн газарт хийсэн дүрс бичлэг, сэжигтэнтэй холбоотой мэдээ мэдээлэл зэргийг хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр цацахыг хоригложээ. Цагдаа нар хэргийг мөрдөн шалгаж дуусах хүртэл энэ хориг үйлчилнэ.

Өнгөрсөн долоо хоногийн даваа гарагт Анкара хотод уран зургийн галерейд гэрэл зургийн үзэсгэлэнгийн нээлтийн ёслолд оролцон үг хэлж байхад нь ОХУ-аас Туркэд суугаа Элчин сайд А.Карловыг буудан хөнөөсөн юм. Уг халдлагыг үйлдсэн Туркийн цагдаагийн офицер Мевлют Мерт Алтинтас гэгч этгээдийг цагдаа нар хэргийн газарт буудан устгасан билээ.

Г.Доржханд

 

Холбоотой мэдээ