Арванхоёрдугаар сарын 26-нд болох үйл явдал

ЛАВЛАГАА
ariunbold@montsame.gov.mn
2016-12-26 08:46:53

УИХ дахь намын бүлгүүд хуралдана.

10.00 цагт Хангарьд ордны 14 давхарт нийслэлийн 2016 оны хөдөлмөрийн аваргуудад шагнал гардуулах ёслол болно.

11.00 цагт АН-ын төв байранд тус намын Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч Л.Эрхэмбаяр намын даргын сонгууль болон гишүүдийн шинэчилсэн бүртгэлийн талаар мэдээлэл хийнэ.

11.00 цагт Засгийн газрын 4 дүгээр байранд банкнаас бусад санхүүгийн байгууллагуудын зээлийн хүүг бууруулах талаар хэрэгжүүлж буй бодлого арга хэмжээний талаар Санхүүгийн зохицуулах хорооноос мэдээлэл хийнэ.

11.40 цагт Төв номын санд "Дэлхийд түгсэн нууц товчоо" Монголын түүхийн цахим толь бичиг төслийн нээлт болно.

12.00 цагт Үндэсний мэдээллийн МОНЦАМЭ агентлагийн байранд МОНЦАМЭ агентлаг, НЗДТГ хамтран ажиллах Санамж бичигт гарын үсэг зурна.

Өнөөдөр 12 цагт Нийслэлийн ЗДТГ, "МОНЦАМЭ" агентлаг хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурна. "МОНЦАМЭ" агентлагийн байранд 325044

12.00 цагт Хан-уул дүүргийн нэгдсэн эмнэлэгт "Итгэлийн танхим" ТББ  Хан-Уул дүүргийн нэгдсэн эмнэлгийн хүүхдийн тасгийг иж бүрэн засварлаж тохижуулсан ажлаа хүлээлгэж өгнө.

12.00 цагт UB Palace-т Монголын Сурагчдын Холбооноос жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг "Алтан хором" харшийн сүлд модны наадам болно.

Холбоотой мэдээ