Хүүхдүүдэд эрүүл хүнс сонгох талаар хүүхдүүдэд зөвлөгөө өглөө

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
byambasuren@montsame.mn
2016-12-22 10:55:31

Ховд аймгийн Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагчид хүнсний чанар, аюулгүй байдлын шаардлага хангахгүй бүтээгдэхүүний хор уршгийн талаар Жаргалант сумын 7 цэцэрлэгийн арга зүйч, багш, туслах багш, 8 дугаар цэцэрлэгийн 2 бүлгийн хүүхдүүдэд үзүүлэх сургалт хийжээ.

Үзүүлэх сургалтын үеэр зах, дэлгүүр, ТҮЦ-үүдэд зарагддаг шаардлага хангаагүй хүнсний бүтээгдэхүүнийг худалдан авахгүй, хэрэглэхгүй байх талаар хүүхдүүдэд тайлбарлан эрүүл аюулгүй хүнс хэрэглэх талаар эрүүл ахуйг улсын байцаагч Б.Дарьжав  зөвлөгөө өгч ажиллалаа.

Мөн “Эрүүл хүнс-Эрүүл” хүүхэд сарын ажлын хүрээнд хийж буй урьдчилан сэргийлэх хяналт шалгалтаар кремт бүтээгдэхүүн болох бялуу, мах, махан бүтээгдэхүүний  хиамны үйлдвэрүүдэд хяналт шалгалтыг хийж, хугацаа дууссан 72 ширхэг 288000 төгрөгийн хүнсний нэмэлтийг хураан авчээ.

Дээрх бүтээгдхүүний үйлдвэрлэл, үйлчилгээ явуулж байгаа газруудад мэргэжил арга зүйн зөвлөгөө, зөвлөмж өгсөн байна.

А.Бямбасүрэн

Холбоотой мэдээ