Дөрвөн ихэр гүем төрсөн тохиолдол анх удаа бүртгэгджээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
byambasuren@montsame.mn
2016-12-22 10:42:51

ДБХС-ийн Монгол дахь хөтөлбөрийн газраас 2011-2016 онд хийсэн хээрийн судалгааны явцад нэг, хоёр, гурван гүемтэй ирвэс таарч байсан бол дөрвөн зулзага төрүүлсэн тохиолдол анх удаа бүртгэгджээ.

Ирвэс дөрвөн зулзага төрүүлдэгийг баталсан шинжлэх ухааны энэ баталгаа Ховд аймгийн нутагт оршдог Баатархайрхан ууланд 2016 оны 8, 9 дүгээр сард хийгдсэн байна. Дөрвөн зулзага бүхий нэг бүл ирвэс Автомат камерт хэд хэдэн удаа давтагдан орсон байна.

Энэ тухай ДБХСангийн Монгол дахь хөтөлбөрийн Алтайн бүсийн салбарын мэргэжилтнүүд өөрсдийн фэйсбүүкт дөрвөн гүемээ дагуулан яваа хүчит ирвэсний дүрсийг нь байршуулжээ.

 

А.Бямбасүрэн

Холбоотой мэдээ