Албан татвар хариуцлагаас нэг удаа чөлөөлөх талаар мэдээлэл өглөө

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
erdenechimeg@montsame.mn
2015-10-14 21:44:05

2015 оны аравдугаар сарын наймны өдөр Цэцэрлэг хотноо татварын ерөнхий газрын сургалт сурталчилгааны алба, Архангай аймгийн татварын хэлтсээс хамтран Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн талаар зааварчилгаа өглөө.

Татвар тайлан өгөх бүртгүүлэх зааварчилгаанд тус аймгийн хуулийн этгээд, иргэдийн төлөөлөл хамрагдлаа.

Иргэн, хуулийн этгээд 2015 оны дөрөвдүгээр сарын нэгнээс өмнөх нуун дарагдуулсан татвар ногдох орлого, орлогоос бусад татвар ногдох зүйлийг 2015 оны 12 дугаар сарын 31-нийг дуустал харъяалах татварын албанд сайн дурын үндсэн дээр шинээр бүртгүүлсэн тохиолдолд албан татвар хариуцлагаас нэг удаа чөлөөлөх аж.

Хувь хүн, хуулийн этгээд нь нуун дарагдуулсан орлого хөрөнгө үйл ажиллагаагаа цахим хэлбэрээр мэдүүлэх бөгөөд боломжгүй тохиолдолд цаасан хэлбэрээр хүргүүлж болох журамтай юм байна.       

    Архангай аймаг Л.Булган

 

Холбоотой мэдээ