Сүхбаатарын Эрдэнэцагаанд газар чичирхийлж, Төв аймагт цэцэг өвчин гарчээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
batsaikhan@montsame.mn
2016-12-19 12:05:16

ОБЕГ-аас ойрын өдрүүдийн гамшиг, аюул ослын байдал ямар байсныг лавлаж мэдээлэл авлаа.

Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын төвөөс зүүн хойд зүгт 42 км-т энэ сарын 18-ны өдрийн 08:57 цагт 3.6 магнитутын хүчтэй газар хөдлөлт болсон тухай мэдээллийг ООГХ-с ирүүлсэн байна.Тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан сумын Засаг дарга А-гаас тодруулахад иргэдэд чичирхийлэл мэдрэгдээгүй, хохирол учраагүй байлаа. Төв аймгийн Борнуур сумын Нарт багийн “Давааны-Ар” гэдэг газар малчин Б-ын 10 хонь халдварт өвчний шинж тэмдэгтэй өвчилсөн тул дээж авч УМЭАЦТЛ-д шинжлүүлэхэд 2016.12.16-ны өдрийн 1737 дугаар хариугаар “Хонины цэцэг” өвчин болох ньсумын Засаг даргын 2016.12.16-ны өдрийн А/489 дүгээр захирамжаар хорио цээрийн дэглэм тогтоосон. 2016.12.18-ны өдрийн байдлаар голомтод 1 өрхийн 1678 толгой мал байна, өвчилсөн 10 хонийг устгасан гэж мэдээллээ.

Ж.Батсайхан

 

Холбоотой мэдээ