Ирэх онд “Нийгмийн хөгжилд-Бидний оролцоо” аян зарлалаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2016-12-18 12:31:19
oyuka_hu@yahoo.com

“Дэлхийн Зөн“ Олон улсын байгууллагын “Эрдэнэт” дэх салбар буюу “Эрдэнэт орон нутгийн хөгжлийн хөтөлбөр”  анх удаа  “Орон нутгийн хөгжилд-Иргэдийн оролцоо” сэдэвт хэлэлцүүлэг зохион байгууллаа.

Хэлэлцүүлгийн зорилго нь сайн дурын үйл ажиллагаанд төрийн болон төрийн бус байгууллага, иргэдийг татан оролцуулахад оршиж байгаа юм. Тодруулбал, орон нутгийн хөгжилд иргэд, сайн дурын байгууллага ямар оролцоотой оролцож болох, юуг анхаарах ёстой талаар арга зүйн зөвлөмж өгсөн байна.

“Эрдэнэт ДЗОУБ” нь  2001 онд сайн дурын 7 ажилтантайгаар байгуулагдсан бөгөөд өдгөө найман багт 50 гаруй сайн дурын иргэн, төрийн бус байгууллагын төлөөлөлтэй болжээ. Эдгээр нь эдийн засаг, боловсрол, хүмүүнлэг, эрүүл мэндийн чиглэлээр “Эрдэнэт ДЗОУБ”-тай хамтран ажилладаг юм. Иймд ирэх онд сайн дурын ажилтнууд эрүүл мэнд, боловсролын чиглэлээр хэрхэн хамтран ажиллах талаараа ярилцлаа. Өөрөөр хэлбэл, 2017 онд “Нийгмийн хөгжилд-Бидний оролцоо” аян зарлаж байгаа ажээ.

                                                                                                                                    Б.Оюун-Эрдэнэ

Холбоотой мэдээ