Нохойг 8000 төгрөгөөр худалдан авч устгаж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОНОрхон аймаг эзэнгүй золбин нохой муурыг шинэлэг аргаар устгах бодлогын хүрээнд энэ оны наймдугаар сараас худалдан авч байна. Өнөөдрийн байдлаар 209 нохой, 197 гөлөг, 70 муурыг худалдан авч устгажээ.
Уламжлалт аргаар буюу явуулаар устгасан ажлын гүйцэтгэл 93,1 байгаа хувь бол худалдан авах гүйцэтгэл 31,8 хувьтай байна. Хот тохижуулах газраас тодорхой цэгүүдийг гаргаж нохой, муур худалдан авч байсан бол энэ сард гэр хороололд явуулын цэг нэмж ажиллуулжээ. Нохой муурыг худалдан авч устгахдаа иргэдийн дансыг авч мөнгийг сарын сүүлээр шилжүүлдэг байсан нь уг ажил удааширахад нөлөөлжээ. Учир нь иргэд бэлэн мөнгө авах сонирхолтой байдаг байна. Хот тохижуулах газар эм нохойг 8000, муурыг 5000, гөлгийг 2000 төгрөгөөр худалдаж авдаг. Мөн муур утсгах ажил удаашралтай байдаг нь иргэдийн сүсэг бишрэлтэй холбоотой байдаг ажээ. Иймд ирэх жил бэлэн мөнгөөр уг ажлыг зохион байгуулах нь үр дүнтэй гэж Хот тохижуулах газрын мэргэжилтэн ярьлаа.
Б.Оюун-Эрдэнэ