RTU клубын тамирчид “Спорт авиралтын улсын аварга”-аас алтан медаль хүртжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2016-12-18 11:01:26
oyuka_hu@yahoo.com

Улаанбаатар хотын “Их засаг” их сургуулийн хиймэл хадан дээр зохион байгуулсан “Спорт авиралтын улсын аварга шалгаруулах тэмцээн”-д Орхон аймгийн RTU клубын тамирчид амжилттай оролцлоо.

Монголын Үндэсний Олимпийн хорооны 60 жилийн ойд зориулсан уг тэмцээнд RTU клубын зургаан тамирчин хоёр алт, гурван мөнгөн медаль хүртсэн юм. Орхон аймаг дахь аялал спортын “Таван цагираг” ТББ-ийн дэргэдэх RTU клубын тамирчин,  Баян-Өндөр цогцолбор сургуулийн сурагч С.Бадамханд алтан медаль, сурагч Б.Номин-Эрдэнэ мөнгөн медаль хүртлээ. Мөн “Улаанбаатар Залуусын Оролцоо” ТББ-ын дэргэдэх “Улаанбаатар Аялагч” клубын нэрэмжит бага насны хүүхдүүдийн дундах спорт авиралтын тэмцээнд  4-6, 7-9 насны ангиллаар 33 тамирчин оролцсоноос “Хурдны төрөл”-өөр RTU клубын  тав тамирчин шагналт байрт оржээ.

Б.Оюун-Эрдэнэ

Холбоотой мэдээ