Хятадын клуб Мессид 100 сая доллар амлажээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
sarnai@montsame.mn
2016-12-16 13:19:49

МОСКВА./TASS/. Хятадын хөлбөмбөгийн дээд лигийн "Хэбэй Чайна Форчун" гэдэг баг Испанийн “Барселона” багийн тоглогч Лионель Мессид жилд 100 сая долларын цалин санал болгож, 5 жилийн хугацаатай гэрээ байгуулахаар төлөвлөж байна. Энэ тухай Испанийн AS сонинд мэдээлжээ.

Өдгөө 29 настай Месси “Барселона” клубтэй хийсэн гэрээгээ сунгах талаар хэлэлцээ хийж байгаа тухай өмнө нь мэдээлж байсан билээ. Тус клуб Мессид жилд 35 сая евро төлөхөд бэлэн байгаа аж.

Месси 13 настайдаа “Барселона”-д ирсэн юм. Тэрбээр тус багийн бүрэлдэхүүнд тоглох хугацаандаа 8 удаа Испанийн аваргаар шалгарч, тус улсын цомын тэмцээнд 4 удаа аваргалж, Аваргуудын лигт мөн 4 удаа түрүүлж байсан билээ.

Түүнээс гадна дэлхийн шилдгийн шилдэг хөлбөмбөгчинд олгодог “Алтан бөмбөг”-ийн эзнээр 5 удаа тодорч байв.

Х.Сарнай

Холбоотой мэдээ