Замын цагдаагийн алба хаагчдыг шагнаж урамшууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
dornod@montsame.mn
2016-12-14 09:09:38

 

Замын цагдаагийн алба үүсч хөгжсөний 80 жилийн ойн баярыг тохиолдуулан Дорнод аймгийн Цагдаагийн газрын замын цагдаагийн тасаг ажилдаа идэвх зүтгэл гаргасан тэргүүний ажилтнуудаа шинэ оны босгон дээр шагнаж урамшууллаа.

Замын цагдаагийн тасгийн дарга, цагдаагийн дэд хурандаа С.Батсүх Хууль зүйн яамны “Тэргүүний ажилтан” цол тэмдгээр, зохицуулагч, цагдаагийн ахмад Т.Лхагвасүрэн ЦЕГ-ын “Жуух бичиг”, зохицуулагч, цагдаагийн ахлаг дэслэгч Э.Энхтүвшин, цагдаа-зохицуулагч, цагдаагийн ахлагч Б.Ачхүү нар ЗЦА-ны “Баярын бичиг”-ээр тус тус шагнуулсан байна.

Дорнод аймаг арав гаруй мянган авто машинтай ачаалал өндөр аймгуудын тоонд ордог. Энэ бүх хөдөлгөөнд хяналт тавих Замын цагдаагийн тасаг хорь орчим цагдаагийн бүрэлдэхүүнтэйгээр үйл ажиллагаагаа явуулдаг юм.

Б.Туяа

Холбоотой мэдээ