Завханы Шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба шинэ байртай боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2016-12-12 17:15:24

Завханд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны нэг цэгийн үйлчилгээ нээгдлээ.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар дотоод орлогоороо Улиастайд олон улсын жишигт нийцсэн 1440 м.кв талбайтай нэг цэгийн үйлчилгээ бүхий цагдан хорих болон албан тасалгааны барилгыг шинээр барьж ашиглалтад орууллаа.

Ингэснээр орон нутагт ажиллаж байгаа албан хаагчдын ажиллах орчин нөхцөл сайжирч цагдан хоригдогчдын эрх зөрчигдөхгүй байх нөхцөлийг бүрдүүлснийг албаныхан мэдээллээ. Завханы Шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба 35 албан хаагчтай,  хуучин  байр нь 1984 онд ашиглалтад орсон эрүүл ахуйн болон бусад стандартын шаардлага хангаагүй 19 хорих өрөөтэй байжээ. Харин шинэ байр нь 13х30 метр, газар доорх зоорьтойгоо нийлээд дөрвөн давхар барилга юм. Нийт 80-аад хоригдогч хүлээн авах хүчин чадалтай. Нэг өрөөнд нэгээс дөрвөн хүн байрлах 21 өрөөтэй юм. Энэ нь хоригдогчдын аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлагыг маш сайн хангажээ. Дашрамд хуулинд нэг цагдан хоригдогчид ногдох талбай 2.5 м.кв аас дээш байх ёстой аж. Шинэ барилга энэ шаардлагыг бүрэн хангасан бөгөөд нэг хүнд 4м.кв орчим талбай ногдох юм байна.  Мөн шинэ байрандаа нэг цэгийн үйлчилгээний төв нээж өгснөөр байгууллагынхаа үйл ажиллагааг иргэдэд таниулах, төрийн  үйлчилгээг шуурхай ил тод хүргэх  нөхцөл бүрдээд буй юм.

Б.Мягмарсүрэн

Холбоотой мэдээ