“Ухаалаг жаалууд” цэцэрлэг шинэ байртай боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
batkhuu@montsame.mn
2016-12-12 12:05:41

Увс аймгийн Улаангом сумын “Ухаалаг жаалууд” цэцэрлэг өнгөрсөн баасан гарагт шинэ байрны нээлтээ хийлээ.

Тус цэцэрлэг нь 2014 оны 10 дугаар сард 7 багш ажиллагсад, 8 хүүхэдтэйгээр сургалт хүмүүжлийн ажлаа эхлүүлж байсан бол өдгөө 3 бүлэгт 75 хүүхэд, 15 ажилтан ажиллагсадтайгаар үйл ажиллагаагаа явуулж байна.

Увс аймгийн хувийн цэцэрлэгүүдийн тоог нэгээр нэмсэн уг цэцэрлэг нь хувийн орон сууцны байранд хоёр жил үйл ажиллагаа явуулжээ. Цэцэрлэгийн эрхлэгчээр О.Мөнгөнзул, Зөвлөх багшаар С.Дээшинбаяр, нягтлан бодогчоор Х.Орших нар ажилладаг бөгөөд шинэ байрныхаа нээлтийн үеэр цэцэрлэгийн танилцуулгаа хийж бэлтгэл бүлгийн сурагчид урлагийн тоглолтоосоо толилуулсан байна.

Цэцэрлэгийн нээлтэд очсон аймгийн ИТХ-ын төлөөлөгч М.Мөнхөө, Б.Анхбаяр, аймгийн ЗДТГ-ын дарга С.Батжаргал нар болон уригдсан зочид, эцэг эхчүүд хүүхдийн авъяас билгийг нээж, бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх эрхэм зорилготой тус цэцэрлэгийн хамт олонд ажлын амжилт хүсчээ.

Б.Батхүү

Холбоотой мэдээ