“Курдын Хөдөлмөрийн нам”-ынхан Истанбулд дэлбэрэлт үйлджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
dorjkhand@montsame.mn
2016-12-12 08:57:25

АНКАРА. /Anadolu/. Курдын салан тусгаарлах үзэлтнүүдийн “Курдын Хөдөлмөрийн нам” /PKK/бүлэглэл бямба гарагийн орой Истанбул хотын хөлбөмбөгийн цэнгэлдэх хүрээлэнгийн ойролцоо хоёр удаа дэлбэрэлт үйлджээ. Эдгээр дэлбэрэлтийн улмаас 38 хүн амь үрэгдсэн байна.

Туркийн эрх баригчдын явуулж байгаа цэргийн ажиллагаа, хавчлагын хариуд дэлбэрэлтүүдийг үйлдсэн гэж тус бүлэглэл мэдэгдлээ.

Тус улсын Дотоод хэргийн сайд Сулеймана Сойлу өчигдөр мэдэгдэл хийхдээ “30 цагдаа, 7 иргэн дэлбэрэлтэд өртөн амь үрэгдсэн. Амь үрэгдсэн хүмүүсээс нэг хүнийг хэн болохыг нь хараахан тогтоож чадаагүй байна” гэжээ. Түүний хэлснээр, дэлбэрэлтүүдийн улмаас 155 хүн шархадсан байна. 

Туркийн арми тус улсын өмнөд нутагт явуулж буй PKK-ийн эсрэг цэргийн ажиллагаагаа эрчимжүүлсээр байгаа юм. Мөн хөрш Сири улсад “Лалын улс” босогчдын цэрэгжсэн бүлэглэлийн эсрэг цэргийн ажиллагаа явуулж байна.

Тус хоёр бүлэглэлийнхэн Туркэд нэг бус удаа халдлага үйлдэж байсан юм.

Г.Доржханд

 

Холбоотой мэдээ