Х.Клинтон худал мэдээлэлтэй тэмцэхийг уриалав

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
nyamtulga@montsame.mn
2016-12-09 13:41:51

ВАШИНГТОН. /NHK/. АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга асан Хиллари Клинтон цахим ертөнцөөр худал мэдээлэл тархаж байгаатай тэмцэх арга хэмжээ авахыг Конгресст уриаллаа.

Тэрбээр өчигдөр Вашингтон хотод мэдэгдэл хийхдээ “худал мэдээлэл тархах нь сөрөг үр дагавартай бөгөөд энгийн иргэдийн амьдрал эрсдэлд ороод байна. Энэ аюулыг яаралтай зохицуулах ёстой” гэж мэдэгджээ.

Тэрбээр хуурамч мэдээлэлтэй тэмцэх асуудлыг Ерөнхийлөгчийн сонгуулийн кампанит ажлынхаа үеэр дурдаж байсан билээ. Вашингтон хотын нэгэн ресторанд хүүхдийг бэлгийн мөлжлөгийн зорилгоор наймаалж байсан, үүнд Хиллари Клинтон оролцдог гэсэн мэдээлэл гарсан бөгөөд үүнд итгэсэн нэгэн залуу тус ресторанд орж ирэнгүүтээ гал нээсэн хэрэг гарсан байна.

Худал мэдээлэл нь цахим ертөнцөөр маш хурдтайгаар тархдаг. Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшсэн хүмүүсийн тухай худал мэдээлэл тараасан нь олон хүнд халдварласан гэсэн шүүмжлэл сүүлийн сонгуулийн үеэр газар авсан билээ. Ийм худал мэдээлэл нь Клинтоныг ялагдахад нөлөөлсөн гэж Ардчилсан намын гишүүд үзэж байна.

Д.Нямтулга

 

Холбоотой мэдээ