Хоёр багийн хурлыг дахин хуралдуулахаар болов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2016-12-08 13:58:31

V, VI багийн ИНХ-ыг дахин хуралдуулах нь зүйтэй гэж Сайншанд сумын ЗДТГ-аас шийдвэрлэжээ.

Дорноговь аймгийн Сайншанд сумын 7 багийн ИНХ 11 дүгээр сарын 27-30-ны хооронд болсон.

Учир нь хуулийн дагуу  ИНХ-аар багийн Засаг даргад нэр дэвшигч нийт сонгогчдын 50-иас дээш хувийн санал авч сонгогдох ёстой байтал саналын дүн 50 хувьдаа хүрээгүй аж.

Тиймээс V VI багийн ИНХ-ыг энэ оны 12 дугаар сарын 09-10-нд хуралдуулахаар товложээ. Үлдсэн таван багийн Засаг дарга нар сонгогдож үүрэгт ажилдаа ороод байна.

Х.Эрдэнэбулган

Холбоотой мэдээ