Японы хүн амын тоо 2060 онд 87 сая болж буурна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СОНИН ХАЧИН
nyamtulga@montsame.mn
2016-12-08 11:14:29

ТОКИО. /Independent/. Японы залуучууд болзоонд явахаас татгалзаж, найзуудтайгаа гэрлэж байгаагийн улмаас тус улсын иргэдийн хувьд нөхөн үржихүйн асуудал хурцаар тавигдаж байна.

Япон эрчүүдийн 69 хувь нь, эмэгтэйчүүдийн 59 хувь нь романтик хамтрагчгүй болохыг Засгийн газраас явуулсан судалгаагаар тогтоожээ.

Японд өнгөрсөн таван жилийн хугацаанд 1000 хүнд ногдох төрөлтийн тоо 8.4 хүүхэд байсан нь дэлхий дээрх хамгийн доогуур үзүүлэлтүүдийн нэг юм.

2060 он гэхэд Японы хүн амын тоо 127 саяас 87 сая болж буурах төлөвтэй байна.

Японы Хүн ам, нийгмийн хамгааллын судалгааны үндэсний хүрээлэнгийн явуулсан судалгааны дүнг үзвэл, гэрлээгүй япончуудын 80 орчим хувь нь гэрлэх хүсэлтэй байгаа ажээ.

Д.Нямтулга

.

Холбоотой мэдээ