М.Жордан түүхэн дэх хамгийн баян тамирчнаар тодорчээ

Дэлхийд | Спорт
sarnai@montsame.mn
2016-12-07 14:12:14

МОСКВА./TASS/. Америкийн алдарт сагсан бөмбөгчин Майкл Жордан түүхэн дэх хамгийн их орлоготой тамирчнаар тодорчээ. Тэрбээр нийтдээ 1,7 тэрбум долларын орлого олсон тухай “Форбс” сэтгүүлээс гаргасан жагсаалтад дурдсан байна.

Сагсан бөмбөгчнийхээ хувьд Жордан нийтдээ 93 сая долларын орлого олсон бол ихэнх орлогоо спортын гутлын брэндээ ашиглан олжээ.

Домогт Майкл Жордан "Чикаго Буллз" багийн бүрэлдэхүүнд тоглож, Үндэсний сагсан бөмбөгийн холбооны аварга цолыг 6 удаа хүртэж байснаас гадна Олимпын хошой аварга болж байв.

"Форбс" сэтгүүлийн дээрх жагсаалтын хоёрдугаарт алдарт гольфчин Тайгер Вүүдс /1 тэрбум 650 сая доллар/, гурав болон дөрөвдүгээрт мөн гольфын тамирчид болох Арнольд Палмер /1,35 тэрбум доллар/, Жек Никлаус нар орсон бол “Формула 1” –ийн шилдэг нисгэгч Михаэль Шумахер тавдугаарт бичигджээ.

Х.Сарнай

Холбоотой мэдээ