Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд “Хайр бэлэглэе” үйл ажиллагааг санаачлав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
byambasuren@montsame.mn
2016-12-06 11:25:02

Хөгжлийн Бэрхшээлтэй Хүүхдүүдийн Эрхийг Хамгаалах өдрийг угтаж аймгийн Гэр бүл, Хүүхэд Залуучуудын хөгжлийн газар, Хөгжлийн Бэрхшээлтэй Хүүхэдтэй Эцэг Эхийн холбоо, аймгийн Хүүхдийн нэгдсэн зөвлөл хамтран “Хайр бэлэглэе” үйл  ажиллагааг 12 дугаар сарын 01-ны өдөр  зохион байгууллаа.

Тус үйл ажиллагааг Хөгжлийн Бэрхшээлтэй Хүүхдүүд өөрсдөө санаачилсан бөгөөд  50 гаруй  хүүхэд өөрийн сэтгэгдэл, үзэл бодлоо шингээсэн ил захидал, дурсгалын зүйл урласан байна.

“Хайр  бэлэглэе” үйл ажиллагааны зорилго нь Хөгжлийн  Бэрхшээлтэй Хүүхдүүд  ил  захидал болон өөрсдийн бүтээлээр дамжуулж өөрийн мэдрэмж, дотоод сэтгэгдэл, дуу хоолойгоо Төрийн болон Төрийн бус байгууллага, Олон улсын байгууллагын шийдвэр гаргах түвшний хүмүүст хүргэх явдал байв.

Энэхүү зорилгынхоо хүрээнд Хөгжлийн Бэрхшээлтэй Хүүхдүүд болон аймгийн Хүүхдийн  нэгдсэн зөвлөлийн гишүүдийн төлөөлөл хүүхдүүд хамтдаа аймгийн Засаг дарга Д.Галсандондог,  аймгийн  ИТХ-ын дарга Г.Пүрэвганди болон Жаргалант сумын Засаг дарга, Боловсрол  соёл  урлагийн газар,  Эрүүл  Мэнд  Нийгмийн  даатгалын  хэлтэс, Дэлхийн  зөн  Ховд ОНХХ-ийн менежер, ажилтнууд, Цагдаагийн газар, Банк санхүүгийн байгууллагын дарга нар гээд 45 хүний ажлын байран дээр очиж хийсэн бүтээлээ ил захидлын хамт гардуулж өгсөн юм.

“Хайр бэлэглэе” үйл ажиллагааны үр дүнд Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн нийгмийн амьдралд оролцох оролцоо нэмэгдэж, өөрсдийгөө бусдад ойлгуулах чадварт суралцсан ба Гарын доорх материалаар дурсгалын зүйл хийж бүтээлч сэтгэлгээгээ хөгжүүлсэн юм.

А.Бямбасүрэн 

Холбоотой мэдээ