ДЭМБ-ын Суурин төлөөлөгч Оюутны эрүүл мэндийн төвд ажиллав

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
boloroo8136@gmail.com
2016-12-05 17:32:05

“Эрүүл ирээдүйн төлөө хамтдаа” аяны хүрээнд ДЭМБ-ын суурин төлөөлөгч Др Су Нюунт У Оюутны эрүүл мэндийн төвд ажиллалаа.

Тэрбээр Нийгмийн Эрүүл мэндийн хүрээлэн /НЭМХ/, ДЭМБ-ын дэмжлэгтэй өнгөрсөн сарын 21-нээс эхлэн зохион байгуулсан тус аяны сургалт, сурталчилгааны нэг хэсэг болох ШУТИС-ийн гуравдугаар дотуур байр болон 1000 оюутны дотуур байранд байрлах Оюутны эрүүл мэндийн төвд ажиллан, үйл ажиллагаатай нь танилцсан юм.

Энэхүү аяны хүрээнд “БЗДХ-аас хэрхэн сэргийлэх”, Эрүүл мэнд, БСШУС, ХНХ-ын гурван сайдын хамтарсан “Хөдөө орон нутгаас суралцаж буй оюутан, залуус эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг хэрхэн авах”, Эрүүл мэндийн даатгалд хамрах талаар сургалт, сурталчилгааны материал болон мэдээллийг хүргэснээрээ онцлогтой.

Мөн ДЭМБ-ын дэмжлэгтэй байгуулсан Оюутны эрүүл мэндийн төвийн үйл ажиллагаа, бодит байдал, тулгамдаж буй асуудалтай танилцан, цаашид шийдвэрлэх талаар ярилцаж, зөвлөгөө өгснөөр өндөрлөв.

Ж.Болор

Холбоотой мэдээ