Д.Трамп хөдөлмөрчдийг хамгаалахаа амлав

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
dorjkhand@montsame.mn
2016-12-02 17:50:10

ВАШИНГТОН. /VOA/. Үндэсний ашиг сонирхлыг эн тэргүүнд тавихаа АНУ-ын ерөнхийлөгчөөр сонгогдсон Дональд Трамп сонгуульд ялснаасаа хойш дэмжигчдэдээ хандан анх удаагаа үг хэлэх үеэрээ онцлон тэмдэглэжээ.

Д.Трамп болон дэд ерөнхийлөгчөөр сонгогдсон Майк Пенс нар пүрэв гарагт Огайо муж улсын Цинциннати хотод айлчилсан байна.

Д.Трамп дэмжигчдэдээ талархал илэрхийлээд “Огайогийн ялалт  сонгуульд ялахад надад тусалсан” гээд, “одооноос жинхэнэ ажил эхэлж байна. Би хөдөлмөрчдийг хамгаалах болно” гэжээ.

Тэрбээр ирэх оны нэгдүгээр сарын 20-нд ерөнхийлөгчийн тангараг өргөхөөсөө өмнө засгийн газраа бүрдүүлэхээр ажиллаж байгаа юм.

Ирэх долоо хоногуудад тэрбээр хэд хэдэн мужид “талархлын айчлал” хийхээр төлөвлөжээ.

Г.Доржханд
 

Холбоотой мэдээ