Сургалтын менежерүүдийг чадавхжуулах сургалт дутагдаж байна

Орон нутагт | Дархан-Уул
erdenechimeg@montsame.mn
2015-10-13 17:37:16

Дархан-Уул аймгийн Боловсрол, Соёлын газраас эрхлэн тус аймгийн нийт Ерөнхий боловсролын сургуулиудын сургалтын менежерүүдэд зориулсан сургалт болов.

Сургалтыг аймгийн БСГ-ын бага, дунд боловсрол хариуцсан ахлах мэргэжилтэн Г.Гандигмаа, мэргэжилтэн Б.Өнөрбаян нар удирдаж явууллаа.  Сургалтаар багшлах эрх, мэргэжлийн зэрэг олгох, мэргэжил дээшлүүлэх журмыг хэрэгжүүлэх талаар дэлгэрэншгүй мэдээлэл хийсэн юм. Мөн үеэр тус аймагт ерөнхий боловсролын сургуулиудад сургалтын менежерүүдийн сургалтын хэрэгцээ, цаашид ажиллах ажлын төлөвлөлтийн талаар хэлэлцэж улс даяар сургалтын менежерүүдийг хөгжүүлэх сургалт дутмаг байгааг анхаарч цаашид одоо ажиллаж байгаа сургалтын менежерүүдээ чадавхжуулах сургалтыг аймгийн БСГ-ыг төлөвлөгөөндөө тусгаж хэрэгжүүлэхийг хүслээ. 

Мөн зөвлөн туслах ажиллагааны үеэр ЕБС-ын сургалтын хүнд ачааг үүрч яваа сургалтын менежерүүдэд мэргэжил дээшлүүлэх албан ёсны сургалт сүүлийн 10 жилд явагдаагүй, багш нарын хандлагыг өөрчлөх системчилсэн бодлого дутагдаж байгаа зэрэг тулгамдаж буй асуудлуудыг 9 дүгээр сургуулийн багш нар дэвшүүллээ. Багш нарын мэдлэг, заах арга зүйг дээшлүүлэх талаар байнгын сургалт, дадлага хийгддэг боловч яг сургалтын менежерүүдэд зориулсан сургалт дутмаг байгааг оролцогсод шүүмжилсэн юм.

                                                                                                                                                        Б.Норовсамбуу

Холбоотой мэдээ