Украинд 350 сая долларын цэргийн тусламж үзүүлнэ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
nyamtulga@montsame.mn
2016-11-30 12:50:24

ВАШИНГТОН. /TASS/. АНУ-ын Конгресс Украин улсад 350 сая долларын цэргийн тусламж үзүүлэхээр шийдвэрлэсэн тухай АНУ-ын Сенатын танхимын Зэвсэгт хүчний хорооны эх сурвалж мэдэгдэв.

АНУ-ын зэвсэгт хүчний ирэх жилийн төсөвт Украинд тусламж үзүүлэхэд зориулан 350 сая долларыг тусгасан гэж эх сурвалж мэдэгджээ. Энэ нь галт зэвсгийн тусламж үзүүлэх зөвшөөрөл бөгөөд тусламж олгох шийдвэр нь АНУ-ын Ерөнхийлөгчийн эрх мэдэлд хамаарах юм. Үүнд ямар нэгэн урьдчилсан болзол нөхцөл тавьдаггүй ажээ.

АНУ-ын 2017 оны батлан хамгаалах салбарын төсвийг Конгрессын хоёр танхим хянаж танилцаад байгаа бөгөөд ирэх долоо хоногт санал хураалт явуулан төсвийг батлах эсэхийг шийдэх юм.

Д.Нямтулга

 

Холбоотой мэдээ