"Нормандын дөрвөл"-ийн Гадаад хэргийн сайд нар уулзана

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
nyamtulga@montsame.mn
2016-11-29 14:36:30

МИНСК. /TASS/. Нормандын дөрвөл буюу ОХУ, Герман, Франц, Украины Гадаад хэргийн сайд нар өнөөдөр Минск хотноо уулзаж, Украины зүүн нутагт дэгдсэн зэвсэгт мөргөлдөөнийг зохицуулах асуудлыг хэлэлцэнэ.

Уулзалтын үеэр хэлэлцэх асуудлыг өмнө нь талуудад мэдэгдээгүй боловч Украины зүүн нутгийн мөргөлдөөнийг зохицуулах арга замуудыг хэлэлцэх төлөвтэй байна. 10 дугаар сарын 19-нд Берлинд болсон уулзалтын үеэр дээрх дөрвөн орны тэргүүн нар ажлын хэсгийг байгуулсан билээ.

2015 оны хоёрдугаар сарын 12-нд байгуулсан Минскийн гэрээний хүрээнд одоо хэрэгжүүлж буй улс төрийн шинэчлэл хийхийг дэмжих, аюулгүй байдлыг хангах зэрэг арга хэмжээнүүд нь Украины зүүн нутгийн мөргөлдөөнийг зохицуулах арга замын үндэс суурь мөн гэдгийг Берлин хотод байгуулсан хэлэлцээрт дурдсан гэж ОХУ-ын Гадаад хэргийн яам мэдэгдлээ.

Д.Нямтулга

 

Холбоотой мэдээ