Цахим төлбөрийн карт борлуулснаар 1 тэрбум 620 орчим сая төгрөг төвлөрчээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
ariunzaya@montsame.mn
2015-10-13 16:39:26

Өдөрт нийтийн тээврээр 700 мянган иргэн үйлчлүүлдгээс 30 хувь буюу 200 мянга нь дамжин суудаг  байна.

Өнөөдрийн байдлаар нийслэлд нийтийн тээврээр үйлчлүүлдэг нийт иргэдийн 70 гаруй хувь нь "Улаанбаатар смарт карт" ашиглаж байна гэсэн судалгаа гарчээ. Тодруулбал энэ сарын 1-ний нийт дүнгээр  449 мянга 400 ширхэг цахим төлбөрийн картыг борлуулснаар нэг тэрбум 620 орчим сая төгрөг төвлөрчээ. Дээрх борлогдсон картын 270 мянга гаруй нь энгийн карт  бол 78 мянга орчим нь ахмад настных аж.

 Б.Заяа

Холбоотой мэдээ